Архангай аймаг Шинжлэх ухаан, инновацын төвтэй боллоо

Архангай аймаг Шинжлэх ухаан, инновацын төвтэй боллоо

Архангай аймгийн төв Цэцэрлэг суманд  “Шинжлэх ухаан, инновацын төв"-ийг нээсэн байна. Тус төвд багш, сурагчдын хамтран суралцах, туршлага хуваалцах, сургалт тогтмол зохион байгуулах аж.

Тодруулбал “Шинжлэх ухаан, инновацын төв” нь байгалийн шинжлэх ухааны лаборатори анги, компьютер англи хэлний цахим анги, монголын оюун ухааны академийн Архангай дахь салбар, 20-100 хүний сургалтын 2 танхим, студийн өрөө, нээлттэй номын сан зэрэг анги танхимтай, сурагчдад бие даан суралцах нээлттэй орчныг бий болгосон байна. Мөн тус төвийг орон нутгийн хөгжлийн сангийн 300 сая төгрөгийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангасан аж.