"The Glory" цувралд Мүн Дун Юны ээжийн дүрд тоглосон жүжигчин Пак Жи А 52 насандаа таалал төгслөө

"The Glory" цувралд Мүн Дун Юны ээжийн дүрд тоглосон жүжигчин Пак Жи А 52 насандаа таалал төгслөө

Netflix-ийн "The Glory" цувралд Мүн Дун Юны ээжийн дүрд тоглосон БНСУ-ын жүжигчин Пак Жи А өнөөдөр /2024.09.30/ 52 насандаа таалал төгслөө.

Түүний харьяалагддаг "Billions" агентлагийн мэдээлснээр, “Парк Жи А өнөөдөр 14:00 цагийн үед тархины шигдээс өвчний улмаас нас барсан" гэж мэдээлжээ. Жүжигчин агсан Пак нь кино найруулагч Ким Ки Дукийн (1960-2020) "The Coast Guard" (2002), "Хавар, зун, намар, өвөл..., хавар" (2003) зэрэг олон кинонд тоглосон. Мөн "Төмөр” (2004), “Амьсгал” (2007), “Мөрөөдөл” (2008) "The Glory" зэрэг кинонд тоглож байсан юм. 




Өнөөдөр гахай өдөр

2 цагийн өмнө