БНСУ-ын жүжигчин Квон Юл "Монголд тухгүй, онцгүй байсан" талаар нэгэн нэвтрүүлгийн үеэр ярьжээ

БНСУ-ын жүжигчин Квон Юл "Монголд тухгүй, онцгүй байсан" талаар нэгэн нэвтрүүлгийн үеэр ярьжээ

БНСУ-ын жүжигчин Квон Юлын Монголын алслагдсан бүс нутгуудаар хийсэн аяллынхаа талаар нэгэн нэвтрүүлгийн үеэр ярьсан нь олны анхаарлыг татжээ.

Тэрбээр “Дэлхийг цэвэрлэдэг эрчүүд” гэх Өмнөд Солонгосын MBC телевизийн нэвтрүүлгийн зураг авалтыг хийхээр Монголд ирсэн байна. Харин энэ талаараа Жүжигчин Квон Юл, "Үнэнийг хэлэхэд Монголд бага зэрэг хэцүү байсан. Сөүлд миний хэзээ ч бодож байгаагүй, үзэж туулаагүй таагүй зүйлс Монголд болсон. Энэ аяллын дараа би өдөр тутмын амьдралдаа талархах болсон. Бие тухтай бие засаж, усанд орж байгаадаа баяртай байгаа. Гэхдээ аялал гэдэг бол өөрийгөө хоослох, өөр хүнээр дүүргэх цаг гэж би боддог. Монголд галт тэргээр явахад цаг хугацаа зогсчихсон юм шиг санагдах тэр мөчид би үнэхээр амар тайван сайхан байсан” гэжээ.

Сонирхуулахад, түүний оролцсон гэх "Дэлхийг цэвэрлэдэг эрчүүд" нэвтрүүлэг нь 2024 оны KCA Солонгосын Харилцаа холбооны агентлагийн үйлдвэрлэлийг дэмжих зорилготой төсөл бөгөөд аравдугаар сарын 15-ны 21:00 цагаас MBC болон A&E Korea's Lifetime сувгаар цацагдана.