ДАШТ-ийг зорьсон  залуу жудочид  Душанбе хотод очлоо

ДАШТ-ийг зорьсон залуу жудочид Душанбе хотод очлоо

Тажикистаны нийслэл Душанбе хотод хоёр хоногийн дараа 2024 оны залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ.

Тус тэмцээнд өрсөлдөх Монголын баг тамирчид Душанбе хотод очжээ. Энэхүү тэмцээнд Монгол улсаас эрэгтэй зургаа, эмэгтэй найман тамирчин хоёр дасгалжуулагчийн хамт оролцох юм. Багийн бүрэлдэхүүнд 2022, 2024 онд өсвөрийн ДАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тамирчид багтсан байна. Душанбегийн ДАШТ-д 67 орны 539 тамирчин өрсөлдөхөөр мэдүүлэг өгсөн бөгөөд тэмцээний сугалааны үйл ажиллагаа маргааш болох аж.Мөн ДАШТ хөнгөн жингийн барилдаануудаар эхлэх аж.