Төрийн айлчлалтай холбогдуулан зарим автозамын хөдөлгөөнийг түр хязгаарлалаа

Төрийн айлчлалтай холбогдуулан зарим автозамын хөдөлгөөнийг түр хязгаарлалаа

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч бөгөөд Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам тэргүүтэй зочид, төлөөлөгчид 2024 оны есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 01-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. 

Айлчлалтай холбогдуулан Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө, Их, бага тойруу орчмын зарим замуудын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж хамгаалалт, зохицуулалт хийнэ. Иймд иргэд цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, бусдад хүндэтгэлтэй хандан, замын хөдөлгөөний дүрмийг баримталж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг анхааруулав.