МУГТ У.Мөнх-Эрдэнэ 71 кг-ын жинд Азербайжаны боксчинтой тулалдаж ялагдлаа

МУГТ У.Мөнх-Эрдэнэ 71 кг-ын жинд Азербайжаны боксчинтой тулалдаж ялагдлаа

Азербайжаны нийслэл Баку хотод Олон улсын боксын холбооны мэргэжлийн боксын лигийн ээлжит тулааан есдүгээр сарын 28-ны өдөр болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Монгол Улсын гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ 71 кг-ын жинд эзэн орны боксчин, өөрөөсөө 16 насаар дүү Сархан Алиевтай тулалдсан ч шүүгчдийн саналаар залуу боксчин ялалт байгуулжээ. 

Өдгөө 26 настай Сархан Алиев нь “Белград-2021” ДАШТ-ий хүрэл медальтай бол У.Мөнх-Эрдэнэ нь “Лондон-2012” олимпын наадмын хүрэл, ДАШТ-ий хошой хүрэл, Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл, “Доха-2006” Азийн наадмын мөнгөн медальтай юм.