Метроны барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг ирэх сард зарлана

Метроны барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг ирэх сард зарлана

Улаанбаатар хотод метро барих төслийг 2024 оноос шуурхай хэрэгжүүлж, төслийн зөвлөх үйлчилгээний олон улсын тендерийг нээлттэй зохион байгуулсан.

Улмаар БНСУ-ын “Духуа инженеринг” компани өнгөрсөн долоодугаар сараас метро барих ажлын зөвлөх үйлчилгээг хариуцан хэрэгжүүлж, төлөвлөлтүүдээ боловсруулж байгаа юм. Энэ дагуу 10-12 дугаар сард барилга угсралтын ажлын EPC гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нэгдүгээр үе шатыг зохион байгуулахаар болсон. Тэгвэл барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нэгдүгээр үе шатыг ирэх сарын 3-нд эхлэхээр төлөвлөжээ. Харин барилга угсралтын ажлыг 2025 онд эхлүүлэх юм.