Норвегийн эрх баригчид ОХУ-тай хиллэдэг хил дээр 198 км-ын урттай хашаа барихаар төлөвлөж буйгаа мэдэгджээ

Норвегийн эрх баригчид ОХУ-тай хиллэдэг хил дээр 198 км-ын урттай хашаа барихаар төлөвлөж буйгаа мэдэгджээ

Норвегийн эрх баригчид ОХУ-тай хиллэдэг хил дээр хашаа барих боломжтой эсэхийг судалж байна гэж тус улсын Хууль зүйн сайд Эмили Энгер Мехл мэдэгджээ. Тодруулбал, тэрээр "Энэхүү хашааг 198 км газрын хилийн дагуу эсвэл хэсэгчлэн барьж болно" гэж мэдэгдсэн байна. 

Учир нь Финланд улс ОХУ-тай хиллэдэг хил дээр 200 км-ын урттай хашааг барьсан тул Норвеги улсад энэ нь ойрын жишээ болж байна гэж судлаачид тэмдэглэсэн байна.  Норвегийн Хууль зүйн сайд Эмили Энгер Мехлийн хэлснээр, "тус улсын эрх баригчид хилийн харуулынхаа тоог нэмэгдүүлж, хоёр улсын цорын ганц автомашины шалган нэвтрүүлэх цэг болох Сторско дээрх хяналтыг чангатгах зэрэг арга хэмжээг авч эхлээд байгаа аж. Нөгөөтэй 2015 онд Оросын нутаг дэвсгэрээс Сири, Афганистан, Иракаас 5000 гаруй дүрвэгч орж ирсний дараа Норвеги улс хилийнхээ дагуу 200 метр 3.5 метр өндөр хашааг барьжээ.

Эх сурвалж: BBC