Монгол орны хэмжээнд байгаа цагаан зээрийн тоо, толгойг тогтоох судалгааны ажил эхэлжээ

Монгол орны хэмжээнд байгаа цагаан зээрийн тоо, толгойг тогтоох судалгааны ажил эхэлжээ

Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Байгаль зэрлэг, амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар, ШУА-ийн Биологийн хүрээлэн, МУИС-тай хамтран Монгол орны хэмжээнд байгаа цагаан зээрийн тоо, толгойг тогтоох судалгааг амжилттай хийсэн талаар WWF Mongolia мэдээллээ.

Энэхүү судалгааг “Distance sampling” буюу зурвас замналын арга зүйг ашиглан явууллаа. Ингэхдээ хойноос урагшаа чиглэсэн, хоорондоо 30 км зайтай, нийт 13,895 км урттай 40 шугаман трсансектийн дагуу хээрийн судалгааг 6 багт хуваагдан 21 хоногийн турш хийж гүйцэтгэсэн. 2020 онд Монгол орны төвийн болон зүүн бүсийн нутгийн 433,245 км2  нутагт хийсэн судалгаагаар 1,991,300 толгой цагаан зээр байгааг тогтоосон. Энэхүү үр дүн нь Монгол орон дэлхий дээрх цагаан зээрийн 99 хувийг агуулж байгаа бөгөөд уг зүйл нь тал хээрийн туруутан амьтад дотроо хамгийн олон тоотойг харуулж байгаа юм. Гэвч 2023-2024 оны өвөл тохиосон зуд, хээрийн түймэр, өргөст торонд цагаан зээр ихээр хорогдсон. Түүнчлэн, 2023 оны хавар гарсан тал хээрийн түймрийн улмаас олон тооны зээр БНХАУ-руу орсон мэдээ байна. Тиймээс Монгол орны цагаан зээрийн популяцийн судалгааг дахин гүйцэтгэж тоо толгойг шинэчлэн тогтоох шаардлагатай болсон юм. Тун удахгүй Монгол Улсын хэмжээнд цагаан зээрийн тоо толгойн судалгааны үр дүнг гаргах болно.