Монгол Улсын 32,33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг өнгөрсөн зургаадугаар сарын 3-нд үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
Үүнээс хойш тэрбээр хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нээлттэй ярилцлага өгөөгүй. Тэгвэл тэрбээр NTV телевизийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт оролцохоор өөрийн биеэр амлалт өгчээ. Тус ярилцлагын нэвтрүүлэг нь долоо хоног бүрийн Лхагва гарагт 20.30 цагаас NTV телевизээр гардаг юм.