Б.Баатар: МАН-ын даргын тамга хүсэгчийн хэрүүл, маргаан хэрээс хэтэрч, намайг 55 давхар барилгатай хүн болгочихлоо

Б.Баатар: МАН-ын даргын тамга хүсэгчийн хэрүүл, маргаан хэрээс хэтэрч, намайг 55 давхар барилгатай хүн болгочихлоо

“Херо“ Б.Баатар, А.Амундра нар улс төрөөс босгосон мөнгөөрөө 50 давхар барилга сүндэрлүүлж байна гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан.

Тодруулбал, Төв шуудангийн урд Эко тауэртай зэрэгцэн баригдаж буй 50 давхар барилгын эзэд нь “Херо энтертайнмент групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баатар, иргэн А.Амундра нар юм гэсэн мэдээлэл цацагдсан юм. Тэгвэл уг асуудалтай холбогдуулан Б.Баатар өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Ардын намын даргын тамгыг хүсэгчийн хэрүүл, маргаанд намайг гүтгэх нь хэрээс хэтэрлээ. Гүтгэлэг тараагчдын зохиолоор би гэнэт 55 давхар байшинтай, бүр Рио Тинтогийн 20 сая долларыг авсан хүн боллоо” гэсэн байна.