Монгол харваач нар Дэлхийн цомын тэмцээнээс “Гран-При” шагналыг хүртжээ

Монгол харваач нар Дэлхийн цомын тэмцээнээс “Гран-При” шагналыг хүртжээ

БНСУ-ын Ульсан хотноо өнгөрөгч сарын 29-нөөс 11 дүгээр сарын 4-ний хооронд зохион байгуулагдсан уламжлалт сурын харвааны Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд 40 монгол харваач амжилттай оролцлоо.

Тамирчид 30, 70, 90, 145 метрийн зайд багийн болон ганцаарчилсан төрлөөр 12 багц медалийн төлөө дөрвөн өдөр өрсөлдөж, Завхан аймгийн Шилүүстэй сумын харъяат, уламжлалт харвааны улсын мэргэн Б.Ганзориг 30, 70 метрийн зайд тус бүр алтан медаль хүртжээ. Мөн хоёр төрлийн нийлбэр дүнгээр бүх оролцогчийг тэргүүлж “Гран-При” шагналын эзэн болсон байна.