Энэ долоо хоногийн онцлох нэг сэдэв Монгол улс саарал жагсаалтад орсон асуудал байв. Үүнтэй холбогдуулж зах зээл дээр валютын ханш өсөж, ам.долларыг 2684-2690 төгрөгөөр зарж байна. Энэ нь сүүлийн долоо хоногт 20 гаруй төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм.
Харин манай улс төрийн хүрээнд Монгол банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарт хариуцлага хүлээлгээд өнгөрөх бололтой. Одоогоор тус асуудалд Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх ямар нэг тайлбар хийгээгүй байна.
Учирнь 2017 оны наймдугаар сард мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, санхүүгийн хориг арга хэмжээ авдаг олон улсын байгууллага болох ФАТФ /FATF/-иас манай улсыг “саарал жагсаалт”-д оруулж болзошгүй тул “дараах дөрвөн зөвлөмжийг дагана уу” гэсэн ч Засгийн газар болоод бусад холбогдох байгууллагууд ямар нэг арга хэмжээ авахгүй байсаар өдийг хүрсэн гэж буй юм.
Энэхүү дөрвөн зөвлөмжөөс хамгийн анхаарал татаж байгаа нэг заалт нь “Санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдэд хяналт тавих эрх бүхий байгууллагаас мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг үнэлж, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын үйл ажиллагааг хэрэгжүүлж мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр хүлээсэн үүргээ зөрчсөн хүн, хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэх” гэсэн заалт юм. Ямартай ч манай улсад түр оршин сууж байсан БНАСАУ /Хойд Солонгос/-ын иргэдийг манай улсаас энэ сарын эхээр албадан гаргаж, нутаг буцаасан талаар бид өмнө нь мэдээлж байсан.
-УИХ ЫН ГИШҮҮН Л.БОЛДЫН ЗЭВСГИЙН НАЙМААГААР МӨНГӨ ЗАЛИЛСАН АСУУДАЛД АЛБАН БИЧГЭЭР ИЛЭРСЭН ҮҮ-
Тагнуулын ерөнхий газрын дарга асан хошууч генерал Б.Хурцыг БНАСАУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцсэн Байнгын хорооны хуралдааны үеэр нэгэн ноцтой мэдээллийг хэлсэн байдаг.
Тэрбээр хэлэхдээ: “Л.Болд Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа Хойд Солонгост 300.000 ам.доллараар зэвсэг зарсан. Өнгөрсөн зургадугаар сард нэхэмжлэл нь ирчихсэн байгаа. Танаас болж хоёр хүн Хойд Солонгост цаазлуулсан, Батлан хамгаалахын генерал ял авсан.Молекул гэж найзынх нь хүүхдүүд асуудалд орсон.Та өөрөө шударга хүн мөнүү. Би одоо цааш нь юм ярих уу. Борбаатар генералыг битгий хутга. Тэр хүн зүрхний шигдээсээр нас барсан” хэмээсэн нь олон хүний анхаарлыг татаж хэсэгтээ шуугиан тарьсан билээ.
Тэгвэл уг мэдээллийн учиг өнөөдөр тайлагдах шиг болж манай улсыг “саарал жагсаалт”-нд оруулсан тухай албан мэдээлэл гарсан. Манай улсын “Засгийн газрын гишүүн нь зэвсэг зарах асуудалд холбогдсон гэдгийг нь ТЕГ-ын дарга асан мэдээлсээр байтал ямар нэгэн арга хэмжээ аваагүй нь саарал жагсаалтад багтах гол шалтгаан болсон уу” гэдгийг зарим эх сурвалжууд мэдээлж байгаа юм.
Тэгвэл уг асуудалд холбогдох хэргийн буюу генерал Б.Хурцын өмгөөлөгчөөр О.Санчирбал өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн. Харин түүний энэхүү баримт дэлгэн мэдээлсэн асуудал нь өмнөх Б.Хурц, Л.Болд нарын маргаан энгийн жижиг асуудал байгаагүй гэдгийг батлаад авлаа.
Түүний нийтэлсэн БНАСАУ-ын Төв прокурорын газрын албан бичигт “БНАСАУ-ын Төв прокурорын газар нь Монгол улсын Авилгатай тэмцэх газарт хүндэтгэл илэрхийлэхийн ялдамд 2010-2015 оны өр авлагатай холбоотой асуудлаар дараах мэдэгдлийг хүргүүлж байна. Төв прокурорын газар нь манай холбогдох компани балон танай улсын сэлбэгийн компанийн хооронд онгоцны сэлбэгийн арилжаа хийх явцад үүссэн 1 сая 500 мянган долларын авлагтай холбоотой асуудлыг шийдэх явцад 2008-2012 онд Батлан хамгаалахын сайд байсан Лувсанвандангийн Болд нь 300,000 долларыг залилсан гэх материал байсныг мэдэгдэж байна. БНАСАУ-ын Төв прокурорын газар нь Монгол улсын Авилгатай тэмцэх газарт дахин хүндэтгэл илэрхийлж байна” гэжээ.
-ФАТФ /FATF/-ЫН ХАР ЖАГСААЛТАД ХОЙД СОЛОНГОС БАГТЖЭЭ-
Энэ оны зургадугаар сарын 21 ны өдөр ФАТФ-иас мэдэгдэл гаргаж “хар жагсаалт”-нд орсон улсуудыг дурдсан бөгөөд үүнд Иран, БНАСАУ багтжээ. Түүнчлэн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс гаргадаг тогтоолуудын дагуу тус улсын холбогдох этгээдтэй харилцаа үүсгэхгүй байх, үүсгэсэн тохиолдолд таслан зогсоох арга хэмжээ авахыг зөвлөж байжээ.
-УИХ-ЫН ГИШҮҮН Л.БОЛДЫН ЗҮГЭЭС ДАРААХ
ТАЙЛБАРЫГ НИЙТЭЛЖЭЭ-