МАН-ын Бага хурал орой хуралдаж УЗ-ийн бүрэлдэхүүн, генсек, нарийн бичгийн дарга нарыг батламжилна

МАН-ын Бага хурал орой хуралдаж УЗ-ийн бүрэлдэхүүн, генсек, нарийн бичгийн дарга нарыг батламжилна

МАН-ын 31 дүгээр Их хурлын үеэр намын шинэ даргаар Н.Учралыг сонгосон бол хоёр дахь өдрийн хурлаар Монгол Ардын намын хичээн эрмэлзэх зүйл, үндсэн дүрмийг хэлэлцэн баталсан. 

Харин гурав дахь өдрийн хуралдаанаар Бага хурлын бүрэлдэхүүнийг 597 гишүүнтэйгээр баталсан. Мөн Хяналтын хороог шинэчлэн баталж, Б.Баярбаатарыг даргаас нь чөлөөлсөн юм. Уг хуралдаан шөнөжин үргэлжилж өнөөдөр /2025.11.18/ өглөө 07.00 цагт өндөрлөжээ. Харин орой 19.00 цагт Удирдах зөвлөл, Бага хурал үргэлжлүүлэн хуралдах бөгөөд Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн, ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга нарыг батламжлах юм байна. Намын үндсэн дүрэмд 44 заалт шинээр нэмж оруулж, 57 заалтыг өөрчлөн найруулж, 9 заалтыг хассан.