Азийн найман орны хоорондох бие бялдрын тулаан болох “Physical: Asia” нэвтрүүлгийн 10, 11, 12-р анги буюу сүүлийн ангиуд өнөөдөр гарна.
Одоогоор дөрвөн улсын баг үлдсэн байгаа. Япон улс дөрөв дэх даалгавар болох олсны буухиа тэмцээнд түрүүлж, тав дахь даалгаварт шалгарсан. Тэгвэл дөрөв дэх даалгавар буюу Үхлийн тэмцээн нь 1200 кг жинтэй тулгуурыг 100 удаа эргүүлэх даалгавар бөгөөд эндээс нэг баг хасагдана.
Улмаар гурван улс оролцох тав дахь даалгавар нь "Цайзын эзлэн түрэмгийллийн тулаан" гэх нэртэй бөгөөд амьд үлдсэн хоёр улс аваргын финалд өрсөлдөх болно. Ийнхүү финалын шатанд нийт гурван экстрем тэмцээн болох бөгөөд үр дүн нь оюун санааны хүч чадал, стратеги, багийн ажиллагаанаас хамаарна гэж БНСУ-ын хэвлэлүүд онцолж байна.
“Physical: Asia” нь 11-р сарын 3-наас 11-р сарын 9-ний хооронд 3,600,000 үзэгчтэй болсон бөгөөд дэлхийн шилдэг 10 телевизийн шоунд хоёр долоо хоног дараалан гуравдугаарт жагсжээ. Мөн дөрвөн орны чартыг тэргүүлж, Өмнөд Солонгос, Австрали, Филиппин, Турк, Финлянд, Арабын Нэгдсэн Эмират зэрэг дэлхийн 26 орны шилдэг 10 жагсаалтад багтсан юм.
Эх сурвалж: Chosun daily