С.Баяр: Хэн ч танихгүй хэдэн шинэков мань мэтийн фон дээр попрох юм байх. Тэднийг саатуулах цаг зав маниуст алга

С.Баяр: Хэн ч танихгүй хэдэн шинэков мань мэтийн фон дээр попрох юм байх. Тэднийг саатуулах цаг зав маниуст алга

Оюутолгойн бүлэг ордын асуудлаар хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол ирэх сарын 8-12-нд болно. Дээрх сонсголд Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар болон холбогдох сайд нарын 300 хүн гэрчээр дуудана гэдгийг мэдэгдээд байгаа бөгөөд тэдний нэг нь Ерөнхий сайд асан С.Баяр.

Тэгвэл уг асуудалд Ерөнхий сайд асан С.Баяр цахим сүлжээгээрээ дамжуулан байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "300 гэрч, есөн Ерөнхий сайд. Базар, вокзал… Хэн ч танихгүй хэдэн шинэков мань мэтийн фон дээр попрох юм байх. Боддог л бодол. Гэвч уучлаарай. Та хэдийг саатуулах цаг зав маниуст алга. Надаас тухайлан асуух юм буй бол бичиг явуул. Агуулга байх аваас хариулж болох юм" гэжээ.