С.Номин сайдын үед ТНБД-аар ажиллаж байгаад чөлөөлөгдсөн, “Хаан бууз”-ны гэх С.Оюунбилэг Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруултад оролцжээ

С.Номин сайдын үед ТНБД-аар ажиллаж байгаад чөлөөлөгдсөн, “Хаан бууз”-ны гэх С.Оюунбилэг Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруултад оролцжээ

Төрийн албаны зөвлөлөөс Соёл, спорт, аялал жуулчлал залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн сонгон шалгаруулалтыг зарлаж, энэ сарыг 10-ны өдөр дуусгавар болжээ. Энэхүү шалгаруулалтад нийт гурван хүн нэр дэвшсэнээс нэг нь С.Оюунбилэг байна. 

С.Оюунбилэг нь өмнө нь С.Номин сайдын зөвлөхөөр ажиллаж байгаад Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргад томилогдон ажилалж байсан бөгөөд саяхан чөлөөлөгдсөн. Улмаар Төрийн нарийн бичгийн түр орлон гүйцэтгэгчээр Б.Даваацэрэн ажиллаж байв. Ингээд Төрийн албаны зөвлөлөөс зарласан сонгон шалгарлуулалтад нийт гурван хүн нэр дэвшсэний нэг нь С.Оюунбилэг байна. 

Түүнийг анх Төрийн нарийнаар ажиллаж эхлэх үед төрийн албанд ажиллаж байсан туршлагагүй, Хаан буузны менежер хүнийг энэ албан тушаалд томиллоо гэх шүүмжлэлийг дагуулж байв. 

Улмаар Засгийн газар солигдож, Соёлын сайдаар Ч.Ундрам томилогдох үед тэрбээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Түүний хувьд 2002-2005 онд “Black Morgan” ХХК-д нягтлан бодогч, 2005-2007 онд “Хаан бууз Сүлжээ” ХХК-д ерөнхий менежер, 2007-2009 онд “Хаан бууз Сүлжээ” ХХК-д гүйцэтгэх захирал, 2009-2013 онд “My Great Khan” ХХК-д гүйцэтгэх захирлын албыг хашиж байжээ. 

Мөн энэхүү албан тушаалд дараах шаардлагуудыг тавьдаг байна. 

  • Төрийн албанд 12-оос доошгүй, эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 6–ас доошгүй жил ажилласан байх
  • Гадаад хэл, мэдээллийн технологи болон зайлшгүй шаардлагатай бусад чадвар
  • Ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, хувийн зан төлөв, зарчимч, ажил хэрэгч чанарыг үлгэрлэх,
  • Салбарын бодлого үйл ажиллагаанд үнэлгээ, дүгнэлт хийх 
  • Хуульд нийцсэн шийдвэр гаргах
  • Эрхэлсэн түшмэлийн мэргшүүлсэн багц сургалтад хамрагдсан байх зэрэг олн шаардлагыг тавьжээ.

Төрийн нарийн бичгийн шалгаруулалтын шалгалт энэ сарын 14-нд болж эцсийн үр дүн гарна. Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө