Тайландын Хаант Улсын Шилжилт хөдөлгөөний газраас “Visa-Run” буюу жилд 2 ба түүнээс дээш удаа Тайландын Хаант Улсад байх хугацаагаа дуусахаас өмнө хил залгаа Камбож, Мьянмар, Малайз зэрэг улс руу богино хугацаагаар нэвтэрч, улмаар Тайландын Хаант Улсад дахин 60 хоног визгүй зорчих эрх эдэлж буй гадаад улсын иргэдэд тавих хяналт, шалгалтыг чангатгаж, дараах арга хэмжээг авахаар болов.
Үүнд жилд 2 ба түүнээс дээш хугацаагаар зорчсон гадаад улсын иргэдийг тодорхой шалтгаангүйгээр буюу “Visa-Run” хийсэн тохиолдолд тус улсад хууль бусаар урт хугацаанд оршин суугч гэж үзээд, хил нэвтрүүлэхээс татгалзах, буцаах, Тайландын Хаант Улсад байх хугацаагаа хэтрүүлсэн гадаад улсын иргэдийг албадан нутаг буцаах, эдгээр болно.