НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 13 гишүүн орон "Газын зурваст энхийн тогтолцоог бүрдүүлэх зорилготой шинэ төлөвлөгөө"-г дэмжиж санал өгчээ

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 13 гишүүн орон "Газын зурваст энхийн тогтолцоог бүрдүүлэх зорилготой шинэ төлөвлөгөө"-г дэмжиж санал өгчээ

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл АНУ-ын боловсруулсан, "Газын зурваст энхийн тогтолцоог бүрдүүлэх зорилготой шинэ төлөвлөгөө"-г баталсан байна.

Тус баримт бичигт Газад олон улсын хүч байрлуулах, улмаар Палестины бие даасан улсыг байгууллах замыг тодорхой тусгасан ажээ. Харин НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 15 гишүүн орны 13 нь уг төлөвлөгөөг дэмжсэн санал өгсөн бол ОХУ болон БНХАУ гэсэн хоёр улс санал өгөхөөс татгалзсан байна. Уг шинэ төлөвлгөө нь бүс нутгийн мөргөлдөөнийг намжааж, ирээдүйн улс төрийн шийдэлд хүрэхэд чухал алхам болно гэж дүгнэж байгаа ажээ. 

Эх сурвалж: BBC