Засгийн газрын гишүүн Д.Батлут, Ж.Чинбүрэн, Б.Энхбаяр нар хоорондоо зодолдсон гэх мэдээлэл цахим сүлжээд цацагдсан.
Тэгвэл энэ талаар өнөөдөр сэтгүүлчид Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнгээс тодруулсан байна. Тэрбээр "Д.Батлут сайд хагалгаанд орсон. Бүсэлхийн гуравдугаар нугалам нь их том бяцарсан. Хагалгаа хийж цементээр орлуулсан. Нуруу хугарсан учраас босож чадахгүй байгаа. Миний эгэм хугарсан учраас сойгоод явж байна. Манайхан их хөгжилтэй юм тавьсан байна. Эрдэнэтэд гэмтсэн хүнийг Улаанбаатарт байгаа хүнтэй зодолдсон гээд, одоо чинь бүр "онлайнаар зодоон хийдэг" болсон юм шиг байна. Ийм худал мэдээлэл хэрэггүй" гэдгийг тодотголоо.