Л.Оюун-Эрдэнийн үед жагсаалаар хөлжсөн байж болзошгүй А.Отгонбаатар Land 300, BYD зэрэг үнэтэй автомашин хөлөглөх болжээ

Л.Оюун-Эрдэнийн үед жагсаалаар хөлжсөн байж болзошгүй А.Отгонбаатар Land 300, BYD зэрэг үнэтэй автомашин хөлөглөх болжээ

“Хаашдаа манайхан иргэн О, иргэн Т гэдэг төлбөртэй жагсагч нарыг мэддэг болсон. Энэ хүмүүсээс ер нь татвар авья. Хуучин бол төрөөс төрсөн тэрбумтан гэж ярьдаг байсан. Одоо жагсаалаас тэрбумтнууд төрдөг болчихсон байна шүү дээ. Тэр хүмүүсээр бид нартай адил ХОМ бөглүүлж, татвар авдаг болмоор байна” гэх үгийг Хууль зүй зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өмнө нь хэлж байлаа.

ВИДЕО: 

Энд дурдагдсан иргэн О гэгч нь Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар байж магадгүй байгаа. Мөн үнэхээр жагсаалаас тэрбумтнууд төрөөд байна уу гэдэгт нь анхаарал татаж байна. Учир нь Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар нэлээд хэдэн жилийн өмнөөс өөрийгөө жагсагч тэмцэгч гэж нэрлэн, идэвхтэй жагсаал цуглаан хийдэг байлаа. Анх гарч ирэхдээ гэр хороололд амьдарч, өөрийн амьдралаа ч нуулгүй лайвддаг байсан тэрбээр “Манайд хоноё” нэвтрүүлэг хийдэг байв.

Тэрбээр У.Хүрэлсүхийг Л.Оюун-Эрдэнээр солихын өмнөх таавчигтай жагсаал, Үндсэн хуулийн өөрчлөлт хийхийг шаардсан жагсаал, ХНХ-ын сайдаар ажиллаж байсан Д.Сарангэрэлийг огцруулахыг шаардсан жагсаалын дараагаар Т.Аюурсайханыг ХНХ-ын сайдаар томилсон жагсаал, Нүүрсний жагсаал, Ухаа худгаа авья гэх Л.Оюун-Эрдэнийг огцруулахын эсрэг жагсаалуудыг зохион байгуулж байлаа.

Улмаар өнгөрсөн жил гэхэд 554 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй болсон байсан бол одоо түүний нэр дээр үнэ бүхий хэд хэдэн автомашин бүртгэлтэй болж, эхнэр Ч.Ундрахтуул нь 2023 онд Хөдөө аж ахуйн их сургуулийн дэд захирлаар томилогдсон.

Тодруулбал, тэрбээр Toyota Land Cruiser 300, BYD Leopard 8 загварын хоёр автомашинтай аж. Land criuser 300 маркийн автомашины зах зээлийн үнэлгээ 300 саяас эхэлж байгаа бол BYD leopard 8 загвар автомашин 210 саяас эхэлж байна. Тэгвэл тэрбээр ХОМ-доо өнгөрсөн жил сонгуульд нэр дэвшихдээ приус маркийн автомашинтай бөгөөд хөрөнгө оруулсан компанигүй, хадгаламждаа 14 сая төгрөгтэй хэмээн мэдүүлж байсан байна. Тэгвэл Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар ажиллах үед түүний хэд хэдэн чухал шийдвэрүүдийн өмнө жагсаал хийж, олны анхаарлыг татдаг байсан А.Отгонбаатар гэх иргэн өнөөдөр хөлжиж, үнэтэй автомашинуудыг ээлж дараалан хөлөглөж, олон өрөө орон сууцанд амьдрах болсон байна. Тэр магадгүй Б.Энхбаяр сайдын хэлээд байсан шиг жагсаалаас төрсөн тэрбумтан уу гэдэг нь ч анхаарал татаж байна.