"Physical Asia" шоу нэвртүүлэг Netflix-ээр цацагдсан цагаас эхлэн уг нэвтрүүлэг Монголчуудын ч бус дэлхий нийтийн анхаарлын төвд ороод байна. Энэхүү нэвтрүүлэгт БНСУ, Япон, Тайланд, Монгол, Турк, Индонез, Австрали, Филлипин гэсэн найман улс оролцож байгаа бөгөөд шилдэг дөрвөн баг үлдээд байгаа билээ. Эдгээр дөрвөн багийн нэг нь Монгол Улсын баг юм. Тэгвэл энэхүү тэмцээнийн сүүлийн гурван анги өнөөдөр Netflix-ээр 16:00 цагт цацагдана. Иймд шоу нэвтрүүлгийн ялагч өнөөдөр тодорно гэсэн үг.