"Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хойд солонгосын удирдагч Ким Жон Уныг МОНГОЛД айлчлахыг урьсан" талаар БНСУ-ын хэвлэлд онцолжээ

"Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хойд солонгосын удирдагч Ким Жон Уныг МОНГОЛД айлчлахыг урьсан" талаар БНСУ-ын хэвлэлд онцолжээ

БНСУ-ын Yonhap агентлаг өчигдөр /2022.09.11/ мэдээлснээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уныг Монголд айлчлахыг урьж, хоёр улсыг түүхэн цаг үед бие биеэ дэмжиж ирсэн гэх мэндчилгээг явуулсан гэх мэдээллийг нийтэлжээ.

Тодруулбал, энэ есдүгээр сарын 09 /2022.09.09/-ний өдөр БНАСАУ-ын дэглэм тогтоосны 74 жилийн ойд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баярын мэндчилгээ илгээжээ. Тус мэндчилгээнд, “Хоёр орны харилцааг хөгжүүлэх, улс төрийн итгэлцлийг бэхжүүлэхэд дээд, өндөр түвшний харилцан айлчлалууд чухал ач холбогдолтой. Үүнийг хэрэгжүүлэх сайхан боломж бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна.

Монгол, Хойд Солонгос хоёр улсын ард түмэн эртний ах дүүгийн найрамдалт харилцаатай бөгөөд түүхэн хэцүү цаг үед харилцан бие биеэ дэмжиж ирсэн сайхан уламжлалтай.

Монголын ард түмний дотнын анд, Солонгосын ард түмний агуу удирдагч ноён Ким Ир Сен хоёр орны орчин үеийн харилцааны бат бөх суурийг тавьсан. Энэ цаг үед хоёр орны харилцааг хөгжүүлэх хариуцлагатай үе. Энэ харилцаа ард түмний хүсэл тэмүүлэл, нийтлэг эрх ашигт нийцүүлэн улам бэхжиж, хөгжинө гэдэгт итгэлтэй байна" гэжээ.

Монгол Улс, Хойд Солонгос хоёр 1948 оны 10 дугаар сард дипломат харилцаа тогтоосноос хойш социалист эв санааны нэгдэлд суурилсан найрсаг хамтын ажиллагааны харилцааг хадгалсаар ирсэн. Гэвч Ким Жон Ун 2013 онд БНАСАУ-ын засгийн эрхийг авснаас хойш тус улсад айлчилсан Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржоос хойш Монгол Улстай дээд хэмжээний уулзалт хийгээгүй байна.

Нөгөөтээгүүр, Монгол Улс бол Хятад, Оросын дунд оршдог ардчилсан орон бөгөөд сүүлийн үед өрнөж буй АНУ-Хятадын сөргөлдөөн АНУ-ын зөрчилдөөнтэй холбоотойгоор стратегийн үнэ цэнэ улам бүр нэмэгдэж байна.

Тодруулбал, Дөрөвдүгээр сард Японы Гадаад хэргийн сайд Ёшимаса Хаяши, долдугаар сард ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, БНХАУ-д суугаа Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И, АНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн даргын туслах Даниел Криттенбринк болон Гадаад хэргийн сайд Пак Жин наймдугаар сард тус тус Монгол Улсад дараалан айлчилсан гэж мэдээлжээ. Сонирхуулахад, манай улс Хойд солонгос улсыг Япон зэрэг бусад оронтой харилцахад дундын зуучлагчийн байр суурьтай оролцдог гэдгээрээ Дэлхийн улс төрд үнэлэгддэг юм.