Ж.Нарангэрэл: Цус бүлэгнэлт нь ковидын үед ихсэж байгаа гэдэг нь батлагдсан /LIVE/

Ж.Нарангэрэл: Цус бүлэгнэлт нь ковидын үед ихсэж байгаа гэдэг нь батлагдсан /LIVE/

ЭМЯ-наас Засгийн газрын 1111 дугаарт ирсэн гомдол, мэдээлэл болон өнгөрсөн амралтын өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр тархсан эрүүл мэндийн салбар, хувь хүнтэй холбоотой мэдээллүүдийн талаар судалгаа, тоо баримт дээр үндэслэж хэвлэлийн хурал хийлээ. 

ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэбилэг “Иргэд олон нийттэй харилцах 1111 төвд наймдугаар сард нийт 274 иргэн хандаж, 196 иргэний өргөдөл гомдлыг шийдсэн. Үүнээс 122 нь гомдол, 8 санал, 9 хүсэлт, 57 нь талархал ирсэн байна. Би

  • Эмнэлгийн авто зогсоол төлбөртэй байгаа тухай
  • Эмчийн харилцаа
  • Цаг авахтай холбоотой Эмчилгээ үйлчилгээтэй холбоотой
  • Вакцин тасарсан тухай гомдол
  • Урьдчилан сэргийлэх үзлэгтэй холбоотой

гомдлуудын  71.5 хувийн гомдлыг шийдвэрлэсэн.

Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэл Ковидоос улбаалсан цус бүлэгнэлт их байна. Үүнээс үүдэж гарах өвчин их байна гэсэн мэдээллүүд байгаа. Гэвч цус бүлэгнэлт гэдэг нь дүрс элемент, шингэн элемент гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Энэ нь өөрөө зохистой хэрэглээтэй байвал энгийн буюу хэвийн. Харин зохисгүй хэрэглээ болон эрсдэлт хүчин зүйлээс хамаарч цусны байдал өөрчлөгдсөнийг цус өтгөрөлт гээд байгаа юм. Цус гурван янзаар өтгөрдөг. Үүсгэдэг зүйлс нь тамхи, агаарын бохирдол, таргалалт, хүчил төрөгчийн дутагдлаас үүддэг. Дээрх гурван төрлийн цус бүлэгнэлт нь ковидын үед тохиолдож байгаа гэдэг нь батлагдсан. Үүн дээр өөр бусад архаг өвчин, чихрийн шижин зэргээс хамаарч цус өтгөрөлт  бий болдогоос биш энэ нь өвчин биш. Монгол Улсад Тэргүүлэх таван нас баралт нь:

  • Зүрх судал
  • Хавдар
  • Гэмтэл
  • Хоол боловсруулах
  • Амьсгалын тогтолцоо

байдаг. 1992 оноос хойш манайд байгаа хамгийн их нас баралт зүрх судасны эмгэгээс болж байгаа. 2022 оны нэгдүгээр сард ЭМ-ийн сайдын тушаалаар ковид-19-ийн эмчилгээний эмнэлзүйн удирдамжийг гаргасан. Энэ удирдамж 10 удаа шинэчлэгдсэн. Судасны гэмтэл, цус бүлэгнэлтийн эсрэг эмчилгээг нэвтрүүлж ирсэн.

Анх ковидоор эндсэн иргэдэд задлан шинжилгээ хийгээд цус бүлэгнэлтийн шалтгаан байгааг тогтоосон учир эмчилгээндээ цус бүлэгнэлтийн үеийн эмчилгээг нэвтрүүлээд ажиллаж байна. 

Ковидоор эндсэн иргэдэд задлан шинжилгээ хийж цус бүлэгнэлтийн шалтгаан байгааг тогтоосон учир эмчилгээндээ цус бүлэгнэлтийн үеийн эмчилгээг нэвтрүүлсэн. Та ковидоор өвдөөд эдгэрсэн, “Цус өтгөрсөн болов уу” гэсэн айдастай байгаа бол урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж оношоо тодруулах боломжтой" гэв.

LIVE: