Улаанбаатар хот болон Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар өнөө өглөө 05:00-08:00 цагийн хооронд манан ажиглагджээ.
Тодруулбал, Өнгөрсөн шөнө Туул голын хөндийгөөр 4-7 градус дулаан буюу зуны улирал эхэлснээс хойш харьцангуй хүйтэн хоносон шөнө байжээ. Тиймээс дээрх аймгийн бүс нутгаар өглөөний 05:00 цагаас хойш хөрөлтийн манан үүссэн байна. Хөрөлтийн манан нь үүлгүй цэлмэг, салхи багатай, агаарын температур хөрсөн нөхцөлд ажиглагддаг аж. Манан нь дотроо олон төрөлтэй бөгөөд хөрөлтийн манан нь хүйтэн агаар тунарч байгаа уул хооронд, голын хөндий дагуу ажиглагдах нөхцөл бүрддэг байна. Түүнчлэн хүйтэн агаар чийглэг гадарга дээр нүүж ирээд нүүлтийн манан татдаг аж.