Өнөөдөр\2022.07.28\ихэнх нутгаар солигдмол үүлтэй, өдөртөө төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн өмнөд хэсгээр өмнөөс, бусад хэсгээр баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Өдөртөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 30-35 градус, Их нууруудын хотгор, Дорнодын тал нутгаар 24-29 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна. Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ, өдөртөө 17-19 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.