АИ 92 шатахууны үнэ 70 төгрөгөөр нэмэгджээ

АИ 92 шатахууны үнэ 70 төгрөгөөр нэмэгджээ

Шатахууны үнийг дэлхийн зах зээлийн сүүлийн зургаан сарын дундаж өртгөөр тооцож байхаар болсон бөгөөд шатахууны үнийн зөвлөлийн шийдвэрээр АИ 92 бензиний үнийг хоёр удаа нэмсэн байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сард АИ 92 100 төгрөгөөр нэмэгдэж байсан бол өнөөдөр дахин 70 төгрөгөөр нэмэгдэж 2220 төгрөгөөр борлуулагдаж байна.