АНУ-ын тусгай элч Стив Виткофф "ойрын хугацаанд" Орост айлчилна гэжээ

АНУ-ын тусгай элч Стив Виткофф "ойрын хугацаанд" Орост айлчилна гэжээ

АНУ-ын тусгай элч Стив Виткофф ойрын хугацаанд ОХУ-д айлчлахаар төлөвлөж байгаа талаар Оросын төрийн хэвлэлүүд мэдээлжээ. Энэ тухай ОХУ-ын Ерөнхийлөгчийн олон улсын хамтын ажиллагаа хариуцсан төлөөлөгч Кирилл Дмитриев мэдэгдсэн байна.

К.Виткофф нь энхийн асуудал хариуцсан тусгай элчийн хувиар Орос, Украины дайныг дипломат аргаар зохицуулах асуудал дээр ажиллаж байгаа юм. Тэрээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Д.Трампын хүргэн Жаред Кушнертэй хамт Москвад айлчилж, В.Путинтай хэдэн цагийн турш уулзсан байдаг. Уулзалтын үеэр Украины дайныг зогсоох боломжит хувилбаруудыг хэлэлцсэн ч бодит тохиролцоонд хүрч чадаагүй юм.

Стив Виткофф өмнө нь Орост хэд хэдэн удаа айлчилж байсан бөгөөд В.Путинтай “найрсаг харилцаа” тогтоосон гэж мэдэгдэж байжээ. Ажиглагчдын үзэж буйгаар, түүний энэ удаагийн айлчлал нь Вашингтон, Москвагийн хооронд дипломат сувгийг хадгалах оролдлогын нэг хэсэг бөгөөд Украины дайны асуудлаарх хэлэлцээг дахин идэвхжүүлэх зорилготой байж магадгүй байна.

Эх сурвалж: BBC