ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар мэдээлэл хийлээ.
Тэрээр "Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх үүднээс 270 км замыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барихаар боллоо. Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжсэн. Ган, зэс, хөнгөн цагаан боловсруулах үйлдвэрийн төсөл бүртэй танилцлаа. СОР17-гийн бэлтгэл ажилтай мөн танилцсан. Цахим орчинд Ерөнхий сайд Засгийн газартаа АН-ыг урьж оруулахаар болсон тухай мэдээлэл илт худал мэдээлэл гарч байна. Үүнийг зориуд тарааж байна гэж үзэж байгаа. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд Засгийн газрын хуралдааны үеэр байр сууриа илэрхийлсэн. Ийм ямар ч яриа байхгүй. Засгийн газар үйл ажиллагаагаа тогтвортой явуулна. Ямар нэгэн байдлаар халаа сэлгээ хийх, өөр нам, эвсэлтэй хамтрах тухай асуудал байхгүй, ямар нэгэн байдлаар яригдаагүй" гэсэн" гэв.