"Японоос Өмнөговь аймаг руу хийх анхны шууд нислэг ирэх сард үйлдэнэ" гэжээ

"Японоос Өмнөговь аймаг руу хийх анхны шууд нислэг ирэх сард үйлдэнэ" гэжээ

Японын Нагано мужийн Мацумото нисэх буудлаас Өмнөговь аймаг руу анхны олон улсын шууд нислэгийг 7 дугаар сард үйлдэхээр төлөвлөж байгаа талаар Монцамэ агентлаг мэдээлжээ.

Тодруулбал,  энэхүү нислэгийг Монгол Улсын агаарын тээврийн "Хүннү эйр" компани “Embraer E190-100” загварын, 97 хүний суудалтай агаарын хөлгөөр үйлдэх бөгөөд ирэх долдугаар сарын 18, 22-ны өдрүүдэд нислэг хийхээр товложээ.

Ийнхүү шууд нислэгтэй болсноор Япон улсаас Өмнөговь аймаг руу зорчих жуулчдын урсгал нэмэгдэх, бүс нутгийн аялал жуулчлал болон эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа аж.  Тус нислэгийг хүлээн авах бэлтгэл ажлын хүрээнд холбогдох тусгай чиг үүргийн байгууллагууд, Иргэний нисэхийн үндэсний төв болон "Гурвансайхан" нисэх буудлын удирдлагууд хамтран ажиллаж, нислэгийн аюулгүй ажиллагаа, зорчигчийн үйлчилгээ, хилийн болон гаалийн хяналтын бэлтгэлийг хангаж эхлээд байна гэжээ.