Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын хуралдаанаам гарсан шийдвэрийг танилцуулж, мэдээлэл хийлээ.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Нэгдүгээрт, тэсэрч, дэлбэрэх бодисын эргэлттэй холбоотой шийдвэр гарлаа. Уул уурхайн тэсэлгээний бодисын импорт хийдэг боомтын тоог нэмэгдүүлэх, орж ирсэн бодисын хадгалалт хамгаалалт, гаалийн бүрдүүлэлтийг шуурхайлна. Хоёрдугаарт, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд “Хөнгөн цагааны аж үйлдвэрийн парк” байгуулах бэлтгэл ажил эхэлсэн. Оюу толгойгоос том хэмжээтэй тус төслийн газрыг улсын тусгай хэрэгцээнд авна. Хөрөнгө оруулагчидтай хийж буй хэлэлцээ идэвхтэй үргэлжилж байна. Гуравдугаарт, Дархан-Уул аймагт баригдах гангийн үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг сонслоо. Гангын үйлдвэр бол манай улсын хөгжил дэвшлийн суурь болсон салбар болох ёстой. Дотооддоо өндөр чанарыг гангаа үйлдвэрлэж, олон улсад экспортлох хүчин чадалтай үйлдвэр болох ажил хийгдэж байна. Олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг дэлхийн нийтийн нээлттэй тендер зарладаг вэб сайтад байршуулсан. Монгол Улсаас гадны улс орнуудад сууж буй Элчин сайд нараар дамжуулж бүхий л сонирхогч этгээдүүдэд мэдээлэл хүргүүллээ. Энэ сарын 11-ний өдрөөр нээлттэй сонгон шалгаруулалтад материал ирүүлэх хугацаа дууссан. Улмаар оролцогчдын тоог гаргах, материалыг үнэлэх ажлын хэсгийг байгуулна. Дархан-Уул аймгийн ИТХ-аас 650 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авахыг дэмжсэн учраас энэ жилдээ багтаж ажил эхэлнэ" гэв.