УБТЗ-ын Политехник коллежийн захирал асан Ё.Бямбатогтоход холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Тодруулбал, Ё.Бямбатогтох нь УБТЗ-ын политехник коллежийн захирлаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа сонгон шалгаруулалтын комиссын комиссын бусад гишүүдэд нөлөөлж, тэргүүн ээлжид томилогдох хүнийг томилолгүйгээр 2025.12.15-ны өдөр Б/71 дугаартай тушаалаар багшийн түр орон тоонд ажиллаж байсан Б.С -г үндсэн ажилтнаар томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2.5 сая төгрөгийн хахууль авсан гэх хэрэгт холбогдсон байна.
Харин прокуророос тус хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Нийтийн албан тушаалтан хахууль авах)-т зааснаар, хахууль өгсөн Б.С-д Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт (Хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.