“Хичээл хийсэнгүй” гэж ЗУРГААН настай хүүгээ зодсон эмэгтэй нөхөртэйгөө маргалдсан тул тус үйлдлийг гаргасан гэв

“Хичээл хийсэнгүй” гэж ЗУРГААН настай хүүгээ зодсон эмэгтэй нөхөртэйгөө маргалдсан тул тус үйлдлийг гаргасан гэв

Цахим сүлжээнд бага насны хүүхдээ "Хичээл хийсэнгүй" гэж зандран, зодож буй бичлэг цахим сүлжээнд түгж, иргэдийн уур бухимдлыг багагүй төрүүлээд байна. 

Тэгвэл бичлэгийн дагуу Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулж эхэлжээ. Тус хэрэг нь энэ оны арваннэгдүгээр сарын 29-ны өдөр /2021.11.29/ 15:00 цагийн орчимд Дорнод аймагт гарсан бөгөөд иргэн С нөхөртэйгөө маргалдаж, улмаар уурандаа зургаан настай хүүхдээ загнаж, бүсээр ороолгосон талаар мэдүүлсэн аж. 

Цагдаагийн байгууллага хүчирхийлэл үйлдсэн эмэгтэйд хариуцлага тооцох, хүүхдэд учирсан гэмтлийг тогтоохоор шалгаж байгаа юм байна. Хүүхдийн гэмтлийн зэрэг, хүчирхийллийн нөхцөл байдал болон удаа дараа давтагдсан эсэх зэргийг тогтоосны дараа зохих хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэж мэдээллээ.