​“Нийтийн мэдээллийн тухай” хууль батлагдвал төрийн болон орон нутгийн өмчит байгууллагын мэдээлэл ил болно

​“Нийтийн мэдээллийн тухай” хууль батлагдвал төрийн болон орон нутгийн өмчит байгууллагын мэдээлэл ил болно

Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийг шинэчлэн, Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болгон өөрчилж, нийтийн мэдээлэл буюу төрд байгаа мэдээллийг нээлттэй, хязгаарлалттай, хаалттай гэж ангилах төслийг Монгол улсын Засгийн газраас өргөн бариад байсан бол энэ намрын УИХ-ын ээлжит чуулганаар хэлэлцэхээр болжээ.

Энэхүү хууль батлагдвал нээлттэй байх мэдээллийг жагсаалт байдлаар тодорхойлж, одоо мөрдөж байгаа хуульд заасан нээлттэй, ил тод байлгах мэдээлэл дээр тусгай зөвшөөрөлтэй холбоотой; мэдээлэл хариуцагчийн эзэмшиж байгаа оюуны өмчийн эрх; хот болон газар зохион байгуулалтын төлөвлөлт, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах шийдвэрийн явцын талаарх мэдээлэл; мэдээлэл хариуцагчийн эзэмшиж байгаа газрын мэдээлэл; төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хувийн эрх зүйн хуулийн этгээдийн ашиг, алдагдлын тайлан, удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн, гишүүд болон гүйцэтгэх удирдлагын эцэг (эх)-ийн нэр, өөрийн нэр, авч байгаа цалин хөлс, урамшууллын дүн; стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хувьд нэгдсэн төсөв болон үндэсний баялгийн санд оруулж байгаа татвар, хөрөнгийн хэмжээ;

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг хувь хүн, хуулийн этгээдэд ашиглуулах, шилжүүлэх, хувьчлах, төсвийн хөрөнгийн ашиглалт болон түүнийг ашиглалтаас гаргах, ашиглалтаас гаргаснаас орсон орлогын талаарх мэдээлэл;

Барилга байгууламжийг ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн улсын комиссын дүгнэлтийн мэдээлэл; Улс төрийн намын дүрэм, гишүүнчлэл, хөрөнгө, хандивын мэдээлэл; Зүй ёсны монополь, давамгай байдалтай аж ахуй эрхлэгчдийн үнийн бүрдлийн талаарх мэдээлэл;Хуулийн этгээдийн эцсийн эзэмшигчийн талаар мэдээлэл; Шүүн таслах ажиллагаа болон Үндсэн хуулийн цэцэд гаргасан өргөдөл, гомдол, хүсэлтийн дагуу маргаан хянан шийдвэрлэсэн ажиллагааны дүн мэдээлэл гэх зэрэг таван чиглэлийн 67 мэдээллийг нээлттэй болгохоор тусгасан байна.

Хууль санаачлагчдаас "Тус хуулийн төсөл батлагдсанаар хүнд суртал, авлига, ашиг сонирхлын аливаа зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх боломж бүрдэж, иргэд төрийн бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцох боломж нэмэгдэнэ. Түүнчлэн төрийн байгууллагын үйлчилгээ, үйл ажиллагааг цахимжуулснаар төрийн үйлчилгээ, үйл ажиллагааны талаарх иргэдийн сэтгэл ханамж дээшилж төрд итгэх итгэл сайжирна" гэж үзэж байгаа аж. 




Өнөөдөр могой өдөр

28 минутын өмнө