УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Б.Саранчимэг нарыг 26 дугаар хороонд ирж, ажиллахыг шаардав

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Б.Саранчимэг нарыг 26 дугаар хороонд ирж, ажиллахыг шаардав

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд засаг дарга Н.Баянмөнхийн захирамжийн дагуу тав хоногийг хөл хорио тогтоогоод байна. Иймд гэнэтийн энэ шийдвэрийг тус хорооны иргэд эсэргүүцэж, жагсаал хийж. 

Мөн энэ үеэр тус хорооны засаг дарга Г.Отгонбаатарыг чөлөөлж, түүнийг оронд н.Түвшин гэх залууг томилсон нь иргэдээр хэлэлцүүлэхгүй, хууль зөрчсөн гэж тус хорооны иргэд шүүмжилж байгаа ажээ. Тодруулбал, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу хорооны удирдлагыг баг,  хорооны иргэдийн нийтийн хурлаар томилдог байна. Гэтэл Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баянмөнх улс төржиж, хууль зөрчин Г.Отгонбаатарыг чөлөөлсөн гэж иргэд үзэж байгаа ажээ. Үүнийг ярилцлагийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Мөн 26 дугаар хорооноос УИХ-д сонгогдсон Б.Энхбаяр, Б.Саранчимэг нар тойрогтоо ирж, нөхцөл байдалтай танилцахыг шаардаж байгаа ажээ. 

Учир нь УИХ-ын гишүүн Б.Энхбаяр олон нийтийн сүлжээнд асуудлыг шийдсэн мэтээр мэдэгдэж байгаад иргэд дургүйцэж байгаа ажээ. Тодруулбал, тус хорооны засаг дарга асан Г.Отгонбаатар сургууль, цэцэрлэг барих газрын асуудлыг анхан шатны шүүхэд хандаж, шийдвэрлүүлсэн байтал, Б.Энхбаяр тус асуудлыг өөрөө шийдвэрлэсэн мэтээр олон нийтийн сүлжээнд мэдэгдэл хийж байна гэж иргэд жагсаалынхаа үеэр мэдэгдэж байв. 

Б.Энхбаярын мэдэгдэл: