ВИДЕО: Судлаачид өмнө нь огт судлагдаагүй ховор могойн төрлийг олж илрүүлжээ

ВИДЕО: Судлаачид өмнө нь огт судлагдаагүй ховор могойн төрлийг олж илрүүлжээ

Вьетнамын судлаачид хэт ховор хувьслын салбарт хамаарах шинэ төрлийн могойг олж илрүүлсэн бөгөөд тус амьтан нь өмнө нь огт судлагдаж байгаагүй нь тогтоогджээ.

Америк болон вьетнамын хамтарсан эрдэмтдийн баг өнгөрсөн жил Вьетнамын хойд хэсэгт орших Карст Формац хэмээх ширэнгэн ойд уг амьтантай тааралдаж, өвөрмөц, нээгдээгүй амьтан болохыг нь олж мэдсэн байна. Тус могойн хайрс нь бусад ердийн могойнуудаас тэс өөр хэв маягтай бөгөөд олон тооны давтагдсан судалтай бус хайрс нь өөр өөр төрлийн хэлбэр дүрстэй, хамгийн сонирхолтой нь гэрэлд харахад хайрс нь цэнхэр, ногоон гэх мэт олон төрлийн өнгөөр гялалзаж харагддаг аж. Судлаачид удаан хугацаанд ажилласаны дараа тэрхүү амьтныг Ахалинус буюу ‘сондгой масштабтай’ могой гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Одоогоор Ахалинусын төрөлд хамаарах ердөө 13 зүйл л нээгдсэн бөгөөд тэдгээрийн зургаа нь Вьетнамаас олдсон байна. Ахалинусын могойнууд бусдаас тэс өөр төрхтэй, биеэ авч явдаг боловч тархсан хайрсаар нь ялган таних нь зүйтэй. Судлаачид тус амьтныг ямар шалтгаанаар өнгөрсөн хугацаанд нээгдээгүйг нүхэнд эсвэл навчны дор амьдардаг байсантай холбон тайлбарлаж байна.

Судалгааны багт багтсан Экологи, биологийн нөөцийн хүрээлэн, Вьетнамын Шинжлэх ухаан, технологийн академийн дэд захирал Труонг Нгуен CNN-д өгсөн ярилцлагадаа “Вьетнам дахь мөлхөгчдийг судлах 22 жилийн хугацаанд би ердөө зургаахан сондгой масштабтай могой харсан. Энэ бол мөлхөгчдийн дотроос хамгийн муу судлагдсан бүлгүүдийн нэг” хэмээн мэдэгдсэн байна.  Вьетнамын Шинжлэх ухаан, технологийн академи, Смитсоны хүрээлэнгийн судлаачид хийсэн судалгааныхаа үр дүнг энэ долоо хоногийн эхээр “Copeia” сэтгүүлд нийтэлжээ. Одоогоор могойнуудыг ДНК-ийн дараалалд оруулахаар судалгаанд хамруулж байгаа аж.