Хятадын тагнуулч гэх Кристин Фаныг АНУ-ын төрийн бодлогод нөлөөлөхийг оролдсон гэжээ

Хятадын тагнуулч гэх Кристин Фаныг АНУ-ын төрийн бодлогод нөлөөлөхийг оролдсон гэжээ

Өнгөрсөн даваа гарагт /2020.12.14/ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Бээжингийн нэгэн профессорын “Бидэнд АНУ-ын улс төр эрх мэдэлтнүүдийн ойрын хүрээлэлд нөлөө үзүүлэх хүмүүс бий” гэж бичсэн талаар өөрийн тветтер хуудаснаа жиргэсэн юм. Тэгвэл АНУ-ын хэд хэдэн хэвлэлүүд үүнийг Хятадын тагнуулч Кристин Фан гэх эмэгтэйтэй холбон тайлбарлаж байна. Учир нь Кристин Фан гэх эмэгтэйг АНУ-д тагнуулчаар ажиллаж байсан бөгөөд хэд хэдэн мужийн удирдлагуудтай ойрын холбоотой болох талаар мэдээлэл гарсан юм.

Хятадын тагнуул гэх тус эмэгтэйн бүтэн нэрийг Кристин Фан Бей Эриад гэдэг. Тэрээр Калифорни муж улсын хоёр ч хотын даргатай дотно харилцаатай байжээ. Мөн Фремонт хотын захирагч Билл Харрисон болон Купертино хотын захирагч Гилберт Вонгтой холбоотой гэдэг нь ил болсон байна.

Түүний товч намтрыг өгүүлсэн мэдээлэлд "анх 20 гаруй настай байхдаа эх нутгаа орхин АНУ-д ирсэн. Улмаар Калифорнигийн Ийст Бей их сургуульд элсэн орсноор танилын хүрээгээ тэлж эхэлсэн. Удалгүй сургуулийнхаа удирдах албан тушаалтны нэг болж, байр сууриа ашиглан улс төрийн арга хэмжээнүүдэд оролцож, голлох үүрэг гүйцэтгэж байсан" гэжээ. Мөн АНУ-ын улчтөрчдийн ойрын хүрээлэлд багтаж, улс төрийн төрөл бүрийн мэдээлэл цуглуулж байсан тухай бичжээ.

АНУ-ын Холбооны Мөрдөн байцаах товчоо түүнийг энэ оноос шалгаж эхэлсэн бөгөөд мөрдөн байцаах ажиллагаа эхлэх сургаар Кристин Фан нутаг буцаж, улс төрч танилуудтайгаа огт холбоогүй болсон аж. Тиймээс Хууль зүйн яамнаас түүнийг яллагдагчаар татаагүй болохыг мэдэгдсэн байна.

Фаныг явсны дараа АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд Ардчилсан намаас нэр дэвшин, өрсөлдсөн Эрик Сволвелл, Тулси Габбард нарт хандив цуглуулахад нь тусалж байсан тухай мэдээ гарсан юм. Мөн сайн дураараа кампанит ажлуудад хувь нэмэр оруулж байсан талаар өгүүлжээ. Энэ мэт түүний улс төрчидтэй холбоо тогтоосон үйлдлийн цаана АНУ-ын төрийн бодлогод нөлөөлөх, түншлэл, гэрээ хэлэлцээрийг Хятадын компаниудад шилжүүлэх, Хятадад ашигтай шийдвэр гаргуулах эрх ашиг нуугдаж байсан гэж сэтгүүлчид бичжээ.

Эх сурвалж: Businessinsider, LosAngelesMagazine