ВАКЦИН: Оксфордын эрдэмтэд зул сараас өмнө вакцин гаргаж авах боломжийг судалж байна

ВАКЦИН: Оксфордын эрдэмтэд зул сараас өмнө вакцин гаргаж авах боломжийг судалж байна

Оксфордын их сургуулийн эрдэмтдийн бүтээж буй коронавирусийн эсрэг вакцин нь 60-70 настнуудын дархлааны хариу урвалыг өндөр түвшинд харуулж, хамгийн их эрсдэлтэй насны бүлгийг хамгаалж чадна гэсэн өндөр найдварыг төрүүлж эхэлжээ. Судлаачид насанд хүрсэн, эрүүл чийрэг 560 гаруй сайн дурын хүмүүс дээр хийсэн хоёр дахь шатны туршилтын үр дүн урам зориг өгч байна гэдгийг хэвлэлүүдэд мэдээлсэн байна. Гурав дахь шатны илүү гүнзгийрүүлсэн туршилт нь ирэх долоо хоногт болох төлөвтэй байгаа өгөөд энэ нь эцсийн шийдвэрлэх мөч болох юм.

-ОДООГООР ДЭЛХИЙД ХАМГИЙН АМЖИЛТТАЙ ТУРШИГДАЖ БУЙ ГУРВАН ВАКЦИНЫГ ДЭМБ ЗАРЛАЖЭЭ-

Одоогоор дэлхий дээр “Pfizer-BioNTech”, “Sputnik”, “Moderna” гэсэн гурван вакциныг гурван шатны туршилтаас урьдчилсан байдлаар өндөрх үр дүнтэй байна хэмээн мэдээлсэн бөгөөд 65-аас дээш насны хүмүүсийн 94% -ийг коронавирусийн халдвараас хамгаалах боломжтой гэж үзжээ. Оксфордын их сургуулийн судалгааны удирдагч, профессор Эндрю Поллард ВВС агентлагт хэлэхдээ "70-аас дээш насныханд ч гэсэн дархлааны хариу урвалыг өндөр түвшинд үзүүлж байгаа. Энэхүү үр дүнд нь туйлын их баяртай байна. Зул сарын өмнөхөн гэхэд бид вакцины туршилтыг амжилттай дуусгаж чадна гэж найдаж байгаа” хэмээн ярьжээ. Харин Оксфордын профессор Поллард “дэлхийн улс орнууд хамгийн эхэнд вакцин гаргаж авна хэмээн өөр хоорондоо өрсөлдөх шаардлага байхгүй. Олон улс орон амжилттай туршилт хийх тусмаа илүү олон хүнийг аварч чадна. Хүн төрөлхтний ирээдүйг аврах нь л хамгийн чухал” гэж мэдэгджээ.

-АНУ-ЫН ЗАРИМ МУЖУУД ЭМНЭЛЭГ БОЛОН ЭМЧ НАРЫН ХОМСДОЛД ОРОХОД ОЙРХОН БУЙГАА МЭДЭГДСЭН БАЙНА-

АНУ-д одоогоор тус улсын бүх нутгийг хамарсан халдварын ноцтой давалгаа ажиглагдаж байна. Хойд Дакота, Өмнөд Дакота мужууд хүн амын тоогоороо хамгийн өндөр тохиолдол бүртгэгдсэн бөгөөд мужийн олон эмнэлгүүд өвчтөн, өвчтөн эмчлэх орон тоо, ажилчдын хомсдолд ороход ойрхон байна гэж мэдэгджээ. Оксфордын эрдэмтэд өөрсдийн бүтээж буй вакциныг дэлхийн хэмжээнд үйлдвэрлэхэд “Pfizer” ба “Moderna”-ийн вакцинаас илүү хялбар бөгөөд хөгжиж буй орнуудад хэдэн зуун сая тунгаар нийлүүлэхэд бэлэн гэж мэдэгдээ байна.

Хэдхэн хоногийн өмнө АНУ-д төвтэй “Moderna” биотехнологийн компанийн бүтээж буй коронавирусийн эсрэг вакцины сүүлчийн шатны туршилт нь 94.5 хувийн үр дүнтэй болсныг зарласан билээ. Тэд туршилтаа эхний 95 хүн дээр туршихад 94,5 хувийн эерэг үр дүн гарчээ. Тиймээс илүү олон хүний туршилтын үр дүн гарсны дараа АНУ-ын засгийн газраас түргэвчилсэн горимоор зөвшөөрөл авахаар төлөвлөж буйгаа мэдэгдсэн юм. Мөн вакцинуудын хадгалалтын горим хүмүүсийн анхаарлыг ихээр татаж байна. “Pfizer”-н вакциныг үйлдвэрээс өвчтөнд хүргэхэд цельсийн -70-аас -80 хэмийн хүйтэн нөхцөлд хадгалах шаардлагатай бол харин “Moderna”-гийн вакцин цельсийн +2-оос +8 хэмийн температурт 30 хоног хадгалах нөхцөлтэй тул илүү давуу талтай аж.

-АМЖИЛТТАЙ ТУРШИГДАЖ БУЙ ВАКЦИНУУДЫН ЗАРИМ НЬ ЦЕЛЬСИЙН -80 ХЭМД ХАДГАЛАХ ЗОРИУЛАЛТТАЙ ТУЛ ХӨЛДӨӨЖ ХАТААХ ТЕХНОЛОГИ АШИГЛАЖ БАЙНА-

Харин үнийн хувьд бусад вакцинаас арай үнэтэй буюу нэг хүнд хоёр тун хийх нэг багц нь 50-60 долларын  үнэтэй болох аж. Одоогоор туршилтын үйл явц нь амжилттай яваа “AstraZeneca”  болон  Оксфордын их сургуулийн вакцин тун нь 4 долларын, Johnson & Johnson компанийн вакцин тун нь 10 доллар орчим байхаар үнэлэгдээд байгаа юм. Харин "Pfizer" болон "BioNTech" компаниуд вакцины хоёр тун нь 40 ам.доллар орчим үнээр гарахаа мэдэгдсэн билээ. АНУ-ын засаг захиргаа "Moderna"  компанид вакцины судалгааны үйл ажиллагаанд нь зориулж 486 сая доллар,  "Johnson & Johnson" компанид 456 сая доллар төвлөрүүлсэн байна. Мөн  Оксфордын их сургуулийн эрдэмтэдтэй хамтран вакцин боловсруулж буй  "AstraZeneca" компанид 1,2 тэрбум доллар олгожээ. Ямартай ч АНУ-ын иргэд зул сараас өмнө вакцин амжилттай бүтээгдэж, гэр бүлийнхэнтэйгээ баяраа тэмдэгдлэх боломжыг тэсэн ядан хүлээж байгаа аж.