Улаанбаатарт цэлмэг, 0 градус орчим байна

Улаанбаатарт цэлмэг, 0 градус орчим байна

Энэ сарын 23-наас 25-ныг хүртэл нийт нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна. Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар цэлмэг. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр. Дархадын хотгор, Заг, Байдраг голын эхээр -6...-11 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр -1...-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +5...+10 градус, бусад нутгаар -2...+3 градус дулаан байна. Улаанбаатарт цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө 0 градус орчим байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.

 




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө