БИДНИЙ ТУХАЙ: Монгол Улсын парламент төрийн хоёр өндөрлөгөө нэг өдөр огцруулсан нь хөрөнгө оруулагчдад эрсдэл үүсгэж байна

БИДНИЙ ТУХАЙ: Монгол Улсын парламент төрийн хоёр өндөрлөгөө нэг өдөр огцруулсан нь хөрөнгө оруулагчдад эрсдэл үүсгэж байна

Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нарыг өнгөрсөн баасан гарагийн УИХ-ын чуулганы хуралдаанаар олонхын саналаар огцруулсан. Нэг өдөр төрийн хоёр өндөрлөгөө огцруулсан энэ процесс олон улсын анхаарлыг татаж, хэвлэлүүдээр мэдээлж эхэлжээ. Иймд бид зарим томоохон хэвлэлийн нийтлэлийг орчуулан хүргэж байна.

-THE DIPLOMAT: МАН ДОТОРХ ЭРХ МЭДЛИЙН ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛ МОНГОЛ УЛСЫГ ТОГВОРГҮЙ БОЛГОЖ БАЙНА-

The Diplomat хэвлэлд, Монгол Улс улс төрийн бужигнаантай үеийг туулж байна. Шинээр сонгогдсон Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар, УИХ-ын дарга Дашзэгвэгийн Амарбаясгалан нарыг албан тушаалаас нь огцруулсан. Эдгээр өөрчлөлтүүд нь эрх баригч МАН доторх эрх мэдлийн төлөөх томоохон тэмцлийн үр дүнд бөгөөд өдгөө Монгол орныг тогтворгүй болгох хүчин зүйл болоод байна. Энэ улс төрийн тэмцэл үндсэн хуулийн асуудал үүсгэж, аравдугаар сарын 20-нд Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайд Занданшатарын Гомбожавыг огцруулах УИХ-ын тогтоолд хориг тавьж, уг үйл ажиллагаа Үндсэн хууль зөрчсөн гэж үзжээ. Улмаар УИХ хариу өгөхөд гурав хоног үлдэв.

Энэхүү улс төрийн хямралын шалтгаан нь ердөө МАН-ын эрх мэдлийн төлөөх дотоод тэмцэл юм. Өнгөрсөн сард Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар намын даргын суудлын төлөө тэмцэлдэж, МАН доторх улс төрийн фракцуудын хуваагдлыг гүнзгийрүүлсэн. Эрх баригч нам дотоод асуудлаа удаа дараа шийдэж чадахгүй, гүйцэтгэх засаглал руу шилжиж байгаа нь хариуцлага тооцох асуудал юм.

-AL JAZEERA: Г.ЗАНДАНШАТАРЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ БОДЛОГО НЬ ХУУЛЬ ТОГТООГЧДЫН ШҮҮМЖЛЭЛИЙГ ДАГУУЛСАН-

Al jazeera хэвлэлд, Монгол Улсын Ерөнхийлөгч Ерөнхий сайдыг огцруулах УИХ-ын тогтоолд хориг тавьсан нь Монгол улсад улс төрийн хямралыг улам гүнзгийрүүлж байна. Өнгөрсөн есдүгээр сард Г.Занданшатар намын даргын сонгуульд УИХ-ын дарга Дашзэгвийн Амарбаясгалантай өрсөлдөн ялагдсан. Байгалийн баялаг ихтэй ч авлига хээл хахуульд автсан, эдийн засаг нь суларсан Монгол улсад улс төрийн хямрал гарсан нь иргэдийг улам тогтворгүй болгож байна. 

Г.Занданшатар нь ашигт малтмалын бодлогыг шинэчилж, экспортлогчдыг 2021 оноос хойш ашигласан олон улсын жишиг үзүүлэлтээр бус дотоодын хувьцааны үнэд тулгуурлан нөөц ашигласны төлбөр төлнө гэсэн нь хууль тогтоогчид, тэр дундаа намынхаа зүгээс шүүмжлэлтэй тулгарсан. Мөн тэрбээр Хууль зүйн сайдыг УИХ-д мэдэгдэлгүйгээр томилсон нь хууль зөрчсөн үйлдэл хэмээн шүүмжлүүлсэн билээ. 

-BLOOMBERG: МОНГОЛ УЛС НЬ ТӨРИЙН ХОЁР ӨНДӨРЛӨГӨӨ ОГЦРУУЛСНААР ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ "АЙЛГАХ" ЭРСДЭЛ ҮҮСЭЖ БАЙНА-

Bloomberg хэвлэлд, Өнгөрөгч даваа гарагт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдыг огцруулах УИХ-ын гишүүдийн санал хураалтад хориг тавьснаар Монгол Улс улс төрийн хямрал улам гүнзгийрлээ. Ерөнхийлөгчийн хоригийг хүчингүй болгохын тулд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны гишүүдийн гуравны хоёр буюу олонхийн санал шаардлагатай.

Г.Занданшатарыг огцруулах саналд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилохдоо хууль зөрчсөн зэрэг шалтгаануудыг дурджээ. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын даргыг огцрохтой зэрэгцэн хоёрын хоёр төрийн өндөрлөг огцорсноор хөрөнгө оруулагчдыг айлгах эрсдэл үүсч, улс орныг эмх замбараагүй байдалд оруулав. Ерөнхий сайдыг огцруулснаар аль хэдийн савлагаатай байгаа бондын зах зээлд тодорхойгүй байдал үүсч байна.

-REUTERS: ХЭДХЭН САРЫН ӨМНӨ ТОМИЛОГДСОН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛСНААР ТОДОРХОЙГҮЙ БАЙДАЛ БИЙ БОЛГОЛОО-

Reuters хэвлэлд, Монголын дотоодын эдийн засаг сул байгаа энэ үед улс төрийн хувьд тогтворгүй байдалд орлоо. Ерөнхий сайдыг хэдхэн сарын дараа огцруулах нь бодлогын залгамж чанарт шинэ тодорхойгүй байдлыг бий болгож, байгалийн баялаг ихтэй тус улсын хөрөнгө оруулагчдыг түгшихэд хүргэж байна.

УИХ-ын дарга Дашзэгвэгийн Амарбаясгалан огцрох санал гаргаснаас хойш нэг өдрийн дараа Г.Занданшатарыг огцрууллаа. Баасан гарагт хууль тогтоогчид түүний огцрох өргөдлийг хүлээн авахаар санал хураалт явуулж, огцрууллаа. Энэ сарын эхээр Дэлхийн банк нүүрсний үнэ буурсан, дэлхийн худалдааны тодорхойгүй байдал, инфляцийн өсөлт, цалин зогсонги байдал зэрэг шалтгаанаар Монгол Улсын 2025 оны эдийн засгийн өсөлтийг 4-р сард 6.3% гэж төсөөлж байснаас 5.9% хүртэл бууруулсан. Эдийн засгийн энэ тогтворгүй үед Ерөнхий сайдаа огцруулсан нь олон нийтийн бухимдлыг төрүүлж байна.