Их суудлын хуралдааны шийдвэрийг танилцуулах хугацааг хоёр цагаар хойшлуулж, 21:00 цагт танилцуулахаар боллоо

Их суудлын хуралдааны шийдвэрийг танилцуулах хугацааг хоёр цагаар хойшлуулж, 21:00 цагт танилцуулахаар боллоо

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоол, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн үйл ажиллагаа Үндсэн хууль зөрчсөн, эсэх маргааныг хянан хэлэлцэж, улмаар бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахаар зөвлөлдөж эхлээд байгаа билээ.

Их суудлын хуралдааны шийдвэрийг 19:00 цагт танилцуулахаар товлоод байсан ч уг цаг хоёр цагаар хойшилж, 21:00 цагт шийдвэрийг танилцуулахаар болсон байна.

Ташрамд өгүүлэхэд, Их суудлын хуралдаанд Цэцийн есөн гишүүн бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, хуралдааныг Цэцийн дарга Г.Баясгалан даргалан явуулав. Харин нэхэмжлэгч буюу Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг төлөөлж, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, ЗГХЭГ-ын дэд дарга Д.Цолмон, ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ, Ерөнхий сайд Г.Занданшатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Лүндэндорж нар оролцсон бол гэрчээр УИХ-ын Тамгын газрын дарга Б.Баасандорж, шинжээчээр хуульч О.Машбат нар оролцжээ. Харин УИХ-ыг төлөөлж УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Х.Баасанжаргал, Г.Тэмүүлэн, А.Ундраа, Ц.Сандаг-Очир, Н.Номтойбаяр, М.Мандхай С.Ганбаатар Ч.Номин, Ц.Идэрбат, Б.Баярбаатар нар хуралдаанд оролцохоор очсон ч тэд хуралдааныг орхин харсан байдаг.