Орлоготой бол бэлэгтэй II эргэн ирлээ

Орлоготой бол бэлэгтэй II эргэн ирлээ

Жижиг, дунд, хувиараа бизнес эрхлэгч таны өдөр тутмын хүчин чармайлт, бизнесийн амжилт улсын эдийн засгийн өсөлт, хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдаг билээ. Тиймээс бид М бизнес апп болон М ПОС төхөөрөмжийн хэрэглэгчдэдээ зориулсан тогтмол хэрэглээг нь урамшуулах “Орлоготой бол бэлэгтэй” хөтөлбөрөө шинэ дүрэм, илүү олон бэлгүүдтэйгээр дахин явуулахаар боллоо. ПОС-оо ашиглаад, оноогоо цуглуулж бизнесийн орлогоо ч өсгө, урамшууллаа ч ав.

Энэ удаагийн Орлоготой бол бэлэгтэй II хөтөлбөр маань 2025/10/22 – 2026/02/05 хүртэл нийт 5 үетэй үргэлжлэх бөгөөд харилцагч цуглуулсан оноогоороо үе тус бүрд шинэчлэгдэн задрах бэлгүүдээс өөрт таалагдсанаа уралдаж авна.

    • I үе 2025/11/12
    • II үе 2025/12/03
    • III үе 2025/12/24
    • IV үе 2026/01/14
    • V үе 2026/02/04

М бизнес апп-н “Орлоготой бол бэлэгтэй” цэсэд таны нийт цуглуулсан оноо, зарцуулсан онооны түүх харагдана. Урамшуулалт хөтөлбөртэй холбоотой бусад дэлгэрэнгүй мэдээллийг М бизнес апп-саа авах боломжтой шүү. Мөн M bank business community  групп-т нэгдэн нэмэлт мэдээлэл авч, бусад бизнес эрхлэгчидтэйгээ санал сэтгэгдлээ солилцоорой.  M бизнес апп-аа татаад орлого бүрээ бэлэг болгон хувиргах цаг нь ирлээ.

M бизнес апп татах




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө