Дархан аварга Г.Өсөхбаяр, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат нар жүдо бөхийн тамирчин Л.Отгонбаатарт найман жилийн өмнө байр амлаад "мурьжээ"

Дархан аварга Г.Өсөхбаяр, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат нар жүдо бөхийн тамирчин Л.Отгонбаатарт найман жилийн өмнө байр амлаад "мурьжээ"

Тив, дэлхийн уралдаан, тэмцээнд амжилт гаргасан тамирчдыг улстөрчид хийгээд олны танил бизнесменүүд, нутаг орныхон нь гээд холбоо, хамаарал бүхий хүмүүс нь шагнаж, урамшуулах тохиолдол элбэг байдаг.

Гэсэн ч тэд амлаж, найр тавьсан зүйлсээ өгдөг нь ховор байдаг гэх шүүмжлэл нэлээдгүй гардаг. Хамгийн сүүлд гэхэд МУГТ Б.Баасанхүү "Олимпоос медаль хүртэхэд нутгийн зөвлөл маань нэг батламж л өгсөн" хэмээн цахим сүлжээгээрээ "гомдол" гаргасан. 

Тэгвэл ОУХМ, жүдо бөхийн тамирчин Л.Отгонбаатар мөн л өөрт нь байр амлаж байсан хүмүүс байраа өнөөг хүртэл өгөөгүй, найман жил болж байгаа талаар цахим хуудаснаа мэдээллээ. Тэрбээр 2018 оны Жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан нэгэн. Харин үүнийх нь дараа Дархан аварга Г.Өсөхбаяр, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат нар түүнд мөнгөн аягатай хадаг бариад байр амлаж байсан аж. Харин тэд өнөөг хүртэл амлалтаа биелүүлж, байраа өгөөгүй байна. Тиймээс ОУХМ, жүдо бөхийн тамирчин Л.Отгонбаатар үүнийг нь сануулж, "8 жил болсон байна шүү ах нараа. Хэзээ байраа өгөх вэ" хэмээн цахим сүлжээндээ бичжээ.