Монгол Улсын 2,313,210 иргэн буюу 60 хувь нь халамжийн үйлчилгээнд хамрагдсан гэсэн есдүгээр сарын статистик байна. Иргэдэд олгосон энэхүү халамжид 1.12 их наяд төгрөгийг Нийгмийн халамжийн сангаас зарцуулжээ. Сүүлийн үед халамж хавтгайрч, эдийн засагт сөргөөр нөлөөлж байна гэсэн шүүмжлэлийг ХНХ-ын сайд А.Ариунзаяа төсвийг хууль хэлэлцэх шатанд хэлсэн юм.
Энэ талаар ХНХ-ын сайд А.Ариунзаяа "Хүн амын 60 хувь нь авдаг халамж дотор хүүхдийн мөнгө, "Цалинтай ээж", "Насны хишиг", ихэр хүүхдийн тэтгэмж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмж зэрэг багтдаг.
- -Халамжийн тэтгэвэр 62 мянга
- -Нөхцөлт мөнгөн тэтгэмж 65 мянга
- -Онцгой тохиолдолд амьжиргааг дэмжих тусламж 53 мянга
- -Ахмад настанд үзүүлэх тусламж 299 мянга
- -хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмж 63 мянга
- -Жирэмсэн болон хөхүүл, нярай хүүхэдтэй эхийн тэтгэмж 81.6 мянга
- -Эхийн алдар одонгийн тусламж 22.3 мянган хүн алдар цолтой ахмадууд 4,000
- -Хүнс хоол тэжээлийн дэмжлэг 265 мянган хүн тус тус авч байна.
- -Харин хүүхдийн мөнгөн тэтгэмжид 1.2 тэрбум төгрөг төсөвлөсөн" гэсэн юм.
2021 оны төсвийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх шатанд Монгол улсад 2.000.000 төгрөгийн халамж авч амьдардаг хоёр өрх байдаг тухай дурдсан юм.
Тус хоёр өрх нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон асрамжийн бусад халамжийг нийгмийн халамжаас авдаг аж.