Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн “Зэрлэгийн нуруу” гэдэг газар 6 иргэн самар түүж явснаас Дархан-Уул аймгийн иргэн О /52 настай, эрэгтэй/ 10.09-ний өдөр сураггүй болсон тухай дуудлагыг 10.10-ны ОБЕГ хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын болон холбогдох ажилтнууд 10.12-ны өдрийн 07:30 цагт сураггүй болсон газраас зүүн зүгт 20 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулах явцад иргэн О нь мөн өдрийн 15:00 цагт Хилийн 0243 дугаар ангийн 7 дугаар заставт эсэн мэнд очсон байна. Уг мэдээг Хүдэр сумын Байгаль орчны байцаагч аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоожээ.