Босогчдын удирдагч А.Гойта Мали улсад гурван жилийн цэргийн дэглэм тогтоох хүсэлтэй байгаагаа илэрхийллээ

Босогчдын удирдагч А.Гойта Мали улсад гурван жилийн цэргийн дэглэм тогтоох хүсэлтэй байгаагаа илэрхийллээ

Баруун Африкийн Мали улсад энэ сарын 18-ны өдөр цэргийн эргэлт гарч, босогчид тус улсын Ерөнхийлөгч Ибрагим Бубакара Кейту болон Ерөнхий сайд Бубу Сиссе, Батлан хамгаалах, Дотоод хэргийн, Сангийн сайд нарыг баривчилсан хэрэг гарсан. 

Цэргийн эргэлтээр төрийн эрхийг гартаа авахаар санаархаж буй босогчдын тэргүүн  Ассами Гойта  "Мали улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын тэргүүн, Дотоод хэргийн сайд, Сангийн сайд, Батлан хамгаалахын сайд нар бидний гарт байна. Тэднийг гэртээ байхад нь бид нар баривчилсан. Цэргийн хамгаалалт дор тэднийг Кати хот дахь цэргийн бааз руу хүргүүлсэн" хэмээн мэдэгдэж байсан.

Харин босогчдод барьцаалагдсан Малигийн Ерөнхийлөгч тус өдөр ард түмэндээ хандан хийсэн мэдэгдэлдээ өөрийн хүсэлтээр огцорч буйгаа мэдэгдсэн юм. Түүнчлэн парламентыг мөн тараах шийдвэр гаргасан. Тэрээр энэ үйлдлээ цэргийн эргэлтийн үеэр мөргөлдөөн үүсч, энгийн иргэд болон цагдаагийн албан хаагчдаас нэг ч хүн амь нас, бие махбодоороо бүү хохироосой гэсэндээ ийм шийдвэр гаргасан гэж тайлбарласан юм.

Ибрагим Букара Кейту нь 2013 оноос Мали улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа ч долоон жилийн дараа түүний байр суурь ганхах эсэх дээрээ тулаад байна. Босогчид Кати хот дахь цэргийн баазыг мөн эзэлсэн бөгөөд үүгээр тэд маш их хэмжээний цэргийн техник төхөөрөмж, зэр зэвсэгтэй болоод амжсан байна.  

Харин Баруун Африкийн орнуудын Эдийн Засгийн Холбооны тэргүүн Нигерийн Ерөнхийлөгч Г.Жонатан тэргүүтэй төлөөлөгчид хурандаа Ассами Гойтатай хэлэлцээр хийж эхэлсэн бөгөөд А.Гойта Мали улсад гурван жилийн туршид цэргийн дэглэм тогтоох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Г.Жонатан энэ талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Бид босогчидтой ярилцаж, зөвшилцөлд хүрэхийг хичээж байна. Гэвч тэдний тавьсан бүх шаардлагыг биелүүлэх боломжгүй. Тухайлбал тэд бүхэл бүтэн гурван жилийн турш улс оронд цэргийн дэглэм тогтоохыг шаардаж байна. Гэтэл цэргийн дэглэм тогтсоноор иргэдэд сөргөөр тусах учраас үүнийг зөвшөөрч чадахгүй байдалд байна” гэжээ. Харин босогчдын удирдагч А.Гойта “Бид цэргийн эргэлт хийж, Малид хөгжлийг авч ирэх болно. Одоо энэ улсад цэргийн дэглэм тогтоосноор  бид хамт хөгжиж чадна” гэжээ. Тус улсад маш олон иргэн цэргийн дэглэмтэй болохыг дэмжиж буйгаа илэрхийлээд байгаа аж.

Төв Африкийн ядуурал ихтэй, засаглал сул хөгжсөн улс орнуудад цэргийн дэглэм огтох явдал олонтаа тохиолдож ирсэн. Харин Малигийн асуудал цаашид хэрхэн үргэлжлэхийг хоёр талын зөвшилцөл шийдэх нь ээ.

Эх сурвалж: Dailynews

 

 




Өнөөдөр туулай өдөр

5 минутын өмнө