ФОТО: 142 дарханы 160 гаруй бүтээлийг ДЭЛГЭЛЭЭ

ФОТО: 142 дарханы 160 гаруй бүтээлийг ДЭЛГЭЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Монгол дархан” үзэсгэлэн өчигдөр буюу долдугаар сарын 01-нд “Монголын уран зургийн галерей”-д нээлтээ хийжээ. Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүрэлцэн очиж, дархадын ур ухаан шингэсэн бүтээлүүдтэй танилцсан байна.

Энэ удаагийн үзэсгэлэнд 142 дархан 160 гаруй бүтээлээ дэлгэн үзүүлснээс утсан сүлжмэл, ган хөөмөл, сийлбэр, гоёл чимэглэл, бурхан шашны холбогдолтой урлалууд давамгайлжээ.

Дархадын хэлж буйгаар “…дархад хэрэглээний гэхээс илүүтэй цэвэр уран бүтээл туурвиж, захиалгаар бүтээл урлах нь их” байдаг хэмээж буй юм. Одоогоор дархадын бүтээл дундаа ээмэг, бөгж, толгойн гоёл, боолт зэрэг гоёл чимэглэлийн бүтээгдэхүүний борлуулалт өндөр тул энэ чиглэлд дизайн, маркетинг түлхүү хөгжиж 3D нано технологи зэргийг дархад өдөр тутмын ажилдаа нэвтрүүлсэн аж. Мөн цар таваг, домбо зэргийг орчин үеийн шинжтэй, гоёмсог хийцтэй, хүнсний зориулалттайгаар урлаж, борлуулалтыг нэмэгдүүлэхийн тулд хурим найранд үнэгүй хэрэглүүлэх зэргээр бүтээлээ олонд танилцуулж эхэлсэн хэд, хэдэн компани үзэсгэлэнд бүтээлээ дэлгэсэн байна.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ТҮШИГ