Урин дулаан, амралт зугаалгын улирал эхэлж байгаатай холбогдуулан нийслэлээс орон нутаг, орон нутгаас нийслэл рүү чиглэгдсэн хөдөлгөөний эрчим эрс нэмэгдэж, хөдөлгөөн ихэсдэг. Яг энэ үед аялж зугаалж, хөдөө орон нутгийг зорин аяны жолоо яаран мушгиж байгаа жолооч нарт Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх хэлтсээс зохион байгуулж байгаа “Яараад яах вэ” аяны хүрээнд Төв аймгийн Баянцогт сумын замд нөлөөлөх арга хэмжээ зохион байгууллаа. Учир нь энэ л замаар баруун аймгууд руу жолооч нар зөрчил ихтэйгээр замын хөдөлгөөнд оролцдог байна.
Иймээс хөдөө нутгийг зорин яваа жолооч бүрийг зогсоож аяны талаар товч мэдээлэл өгч хурд хэтрүүлэхгүйгээр анхаарал болгоомжтой байхыг анхааруулан автомашин дээр нь яараад яах вэ гэсэн зурагт хуудсыг нааж нэг ч гэсэн автомашин дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцох нь олон хүний амь нас эрүүл мэндийг хамгаалах юм гэдгийг нэг бүрчлэн тайлбарлаж ажиллав.
Өнөөдрийн арга хэмжээнд иргэдийн хайрлан хүндэтгэдэг олны танил хатагтай АРИМУН ПРОДОКШИНЫ захирал, СТА Д.Ганцэцэгээр дамжуулан замын хөдөлгөөнд хурдгүйгээр оролцох хэрэгтэйг сануулсан юм. Мөн залуусын нэгдэл болох crown club ийн 15 залуус нэгдлээ. Тэд залууст хандан уриалга гаргаж автомашинаа бүрэн тоноглолтойгоор унаж хэвших, холын замд гар утас болон согтууруулах ундаа мансууруулах сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэхгүй байхыг урилсан юм.
Мөн тээврийн цагдаа нар болон олны танил эрхмүүд, автомашин сонирхогч клубын хурдны машинтай залуус жолооч нарыг тосч уулзан, “Яараад яах вэ” машины наалт бэлэглэж, Замын хөдөлгөөний дүрмээ биелүүлэх, холын замд хурдаа тааруулж, зорчихыг уриаллаа.