Б.Цогтгэрэл: МАН-ын 10 жилийн авлигын “100 жагсаалт”-ыг танилцуулна

Б.Цогтгэрэл: МАН-ын 10 жилийн авлигын “100 жагсаалт”-ыг танилцуулна

АН-ын дарга О.Цогтгэрэл Монгол Ардын Намын засаглалын хугацаанд үүссэн авлигын асуудлаар байр сууриа илэрхийлж, “10 жилийн авилгалын 100 жагсаалт” гаргах аян эхлүүлэхээ мэдэгдлээ.

Тэрбээр, Монгол Ардын Нам сүүлийн 10 жилийн хугацаанд “үнэмлэхүй эрх мэдэлтэй” засаг барьсан ч энэ хугацаанд улс оронд системийн авилгал бий болсон гэж олон улсын байгууллагууд дүгнэж байгааг онцлов. Эрх баригч нам авилгалтай тэмцэж байгаа мэт харагдуулах боловч бодит байдал дээр авлигатай холбоотой хүмүүсийг дахин албан тушаалд томилж, асуудлыг дүр эсгэсэн байдлаар шийдэж байна гэжээ. Түүнчлэн тэрээр 10 жилийн өмнө Төрийн нууцын тухай хуульд өөрчлөлт оруулснаар мэдээллийн ил тод байдал хумигдаж, улмаар авлигын тогтолцоо бүрдэх нөхцөл бүрдсэн гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Иймээс Ардчилсан намын зүгээс МАН-ын засаглалын 10 жилийн хугацаанд гарсан авилга алдаа дутагдлыг багтаасан “100 жагсаалт” буюу “Монголын ард түмэнд учруулсан 100 хор уршиг”-ийг нийтэд танилцуулах аян өрнүүлэхээр төлөвлөжээ. Уг жагсаалтыг гаргаснаар:

-Сүүлийн 10 жилийн хугацаанд гарсан авлигын асуудлуудыг олон нийтэд дахин сануулах

-Ил болсон баримтуудад дүн шинжилгээ хийж, авлигыг үндсээр нь таслан зогсоох бодлогын шинэчлэлийг боловсруулах

-Ардчилсан нам цаашид ямар бодлого, реформ хэрэгжүүлэхээ танилцуулах боломж бүрдэнэ гэж үзэж байгаа аж.

Д.Анар

ВИДЕО: