"CS 2"-ын ДАШТ гэж байдаггүй ч Ч.Ундрам сайд Монголд зохиогдоно гэж мэдэгдэв

"CS 2"-ын ДАШТ гэж байдаггүй ч Ч.Ундрам сайд Монголд зохиогдоно гэж мэдэгдэв

Соёл, Спорт, Аялал Жуулчлал, Залуучуудын сайд Ч.Ундрам өчигдөр "Counter Strike 2"-н ДАШТ-ийг энэ оны арванхоёрдугаар сард Монголд зохион байгуулна хэмээн мэдэгдсэн.

Гэтэл “CS2”-т “Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн” гэж байдаггүй ба тус тоглооомын сонирхогчид  “ДАШТ гэж андуураад “Major”-ийн талаар ярьсан байх, эсвэл энэ тоглоомын түүхэнд анхны ДАШТ-ыг Монголд зохиох гэж байгаа юм байна” гэв.

Ч.Ундрам сайд тус тоглоомын хамгийн нэр хүндтэй “Major” тэмцээнийг ДАШТ гэж андуурч хэлсэн бол энэ онд болох “Major” тэмцээний хаана болох хуваарь альхэдийнээ гарсан.  Энэ оны зургаадугаар сард болох “Major” Германд, арванхоёрдугаар сард болох “Major” Сингапурт зохион байгуулагдана. Одоогоор тоглоомыг зохиогч “Valve” компаний зүгээс “Major” тэмцээний хуваарьт өөрчлөлт орсон гэх мэдээлэл хийгээгүй байна. Гэвч тэмцээнүүдийн хаана болох, ямар байгууллага зохион байгуулах хуваарийг “Valve” компаны зүгээс гурван жилийн өмнө сонгон шалгаруулж, тодруулдаг учраас Ч.Ундрам сайдын санаснаар гаргасан хуваариа өөрчлөхгүй л болов уу.

"Major" тэмцээн зохион байгуулах боломжгүй учраас анх удаа "CS2"-ын ДАШТ гэх шинэ тэмцээн Монголд зохион байгуулахаар төлөвлөсөн байж магадгүй юм.  Гэтэл Монгол Улс “CS2” тоглоомын “A Tier” буюу өндөр зэрэглэлийн тэмцээн зохион байгуулахад “Valve” компаний зүгээс шаарддаг интернэтийн хурдны шалгуурт тэнцэхгүй. Яагаад гэвэл манай орны интернэтийн урсгал хоёр хөршөөр дамжин өнгөрдөг нь интернэт сүлжээ саатах, тасалдах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Жишээлбэл, өнгөрсөн онд Монголд болсон “BLAST Rising Asia 2025 Season 2” тэмцээний финалын үеэр интернэт тасарсны улмаас тоглолт хойшилсон тохиолдол гарч байсан. Тэр ч байтугай мэргэжлийн тамирчид өндөр амжилт гаргахын тулд интернэтийн асуудлаас болоод бусад улсууд руу явж бэлтгэл, сургуулилтаа хийдэг билээ.